Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл өчигдөр цахим, теле хэлбэрээр эхэлсэн билээ. УОК, Засгийн газраас гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх чиглэл гаргасан юм.
Харин энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-нд эхлэх талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр "Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл 2021 оны хоёрдугаар сарын 15-нд эхэлнэ. Бүртгэлийг цахимаар зохион байгуулна. Цар тахлын нөхцөл байдлаас хамааран ЭЕШ-ын хугацааг хэдийд товлох вэ гэдгийг дөрөвдүгээр сард зарлана. Мөн арванхоёрдугаар ангийнханд зориулсан хичээл, сургалт, танхимын давтлага өгөх зэрэг ажлыг зохион байгуулна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна