Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос 26 дугаар хорооны Парк Саят хотхоны 823 дугаар байрны 1 дүгээр орцонд хөл хорио тогтоож хамгаалалтанд авлаа.
Мөн 2-р хороо 5-р хэсэг 9-244 71-р дэлгүүрийн доор байрлах нийтийн байрыг өглөө 06:00 цагт хамгаалалтад авлаа.
Тухайн хамгаалалтад авсан байр, орцны оршин суугчдыг шинжилгээнд хамруулахаар баг гарган ажиллаж байна. Тиймээс тусгай чиг үүргийн албан хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг биелүүлэхийг хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна