СКАЙтел аппликэйшнд ороод оюуны цангаагаа тайлж, СУПЕР шагналын эзэн болцгооё

ALs
2021 оны 2-р сарын 05 -нд

Монголын үүрэн холбооны анхдагч операторуудын нэг СКАЙтел компани тэмдэглэлт баярыг тохиолдуулан ганзага дүүрэн урамшууллыг хэрэглэгчдэдээ зориулан тогтмол зарладаг.

Технологийн компани гэдэг утгаараа СКАЙтел аппликэйшн дээрээ хэрэглэгчдийнхээ чөлөөт цагийг үр бүтээлтэй, олз омог дүүрэн өнгөрүүлэх зорилгоор сонирхолтой тоглоомыг хөгжүүлсээр ирсэн.

Урагшаа 2021 өвлийн урамшууллын үеэр ДУУДЛАГА ХУДАЛДААГ анхлан нэвтрүүлж бүх хэрэглэгчийнхээ сонирхол хүсэлд нийцүүлэн амжилттай зохион байгуулсан. УРАГШАА 2021 урамшууллын СУПЕР ШАГНАЛЫН эзэд тодорч, бэлгийг хүргүүлсэн бол, талархсан хэрэглэгчид өөрсдийн фото зургийг баталгаажуулан илгээсэн билээ.

Тэгвэл хэрэглэгчдийнхээ хайр хүндэтгэл сонирхол болон хүсэлд нийцүүлэн золгон тохиож буй үхэр жилд зориулан ХОЖЛЫН 28 ХОНОГ тэмцээнийг бүх хэрэглэгчдийнхээ дунд зохиолоо. Ертөнцийн ерөнхий мэдлэг шаардах асуулт хариултын тэмцээнд  өдрийн 3 хүртэлх удаа оролцоод 7 хоног бүр тодрох 3 ЯЛАГЧИЙН нэг болоорой. Энэ 7 хоногийн хувьд iPhone 12, Airpods Pro –гийн эзэд тодорно.

Өөрийн харилцаа холбооны төлбөрөө урьдын адил төлөөд, цэнэглээд л тохирсон оноогоо тогтмол авч цуглуулаад  ХОЖЛЫН 28 ХОНОГ асуулт хариултын тэмцээндээ оролцож оюуны цангаагаа тайлж, бяцхан зүтгэл гаргаад СУПЕР шагналын эзэн болж өөрийн 7 хоногоо өнгөлөөрэй.

2021 онд ХОЖИЛ БҮР ТАНЫХ БАЙГ

Дэлгэрэнгүй мэдээлэл:

https://www.skytel.mn/content/...

Тоглолтод оролцох заавар:

https://www.facebook.com/skyte...

Нийт хэрэглэгчдэдээ амжилт хүсье

СКАЙтел аппликэйшн татах линк: http://qrs.ly/et7ry6g


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна