Нийслэлд гацсан Архангай аймгийн иргэдийг хоёрдугаар сарын 5-10-ны өдрийг дуустал хугацаанд татан авахаар боллоо

ALs
2021 оны 2-р сарын 05 -нд

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Архангай аймгийн иргэдийг 2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдрөөс хоёрдугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд татан авах үйл ажиллагааг зохион байгуулахаар боллоо.

Иймд иргэд дараах шаардлагын дагуу зорчино уу.

  1. Иргэд өөрийн харьяа сумын Онцгой комиссын шуурхай штабын утас руу холбогдон 2021 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийг дуустал хугацаанд бүртгүүлэх;
  2. PCR шинжилгээ хийлгэснээс хойш 72 цагийн дотор зорчих, хэрвээ PCR шинжилгээний хугацаа хэтэрсэн, шинжилгээнд хамрагдаагүй ирсэн тохиолдолд орон нутаг руу нэвтрүүлэхгүй болохыг анхаарах;
  3. Хувийн тээврийн хэрэгслээр ирэх иргэд харьяа сумынхаа Онцгой комиссын шуурхай штабт бүртгүүлэн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд зорчих;
  4. Нийтийн тээврийн хэрэгслээр ирэх иргэд сумын Онцгой комиссын шуурхай штабт бүртгүүлэн зөвхөн тухайн сумын хуваарийн дагуу зорчих;
  5. Хувийн болон нийтийн тээврээр ирсэн иргэд өөрийн бүртгүүлсэн хаяг дээр шууд тусгаарлалтад хамрагдах тул аймгийн төв болон бусад суманд түр саатах боломжгүй болохыг анхаарах;
  6. Эрдэнэбулган сумын иргэд 2021 оны хоёрдугаар сарын 5-10-нд нийтийн тээврээр зорчих, бусад сумын иргэд зөвхөн тухайн суманд явах нийтийн тээврийн хуваарьт өдөр зорчино.
  7. Ирсэн иргэд өөрийн байнга оршин суух хаяг дээр 14 хоног гэрийн тусгаарлалтын журмыг мөрдөж, 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бусад орон нутаг Улаанбаатар хот руу шилжилт хөдөлгөөн хийхгүй болно.

 

Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна