Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцыг Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущански Борбала Анна хүлээн авч уулзлаа.
Хоёр улсын Засгийн газрын хооронд биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар талууд ажиллаж байгаа юм.
Уулзалтын үеэр Манай улс Унгар улстай спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, салбарын оюутан, судлаач, мэргэжилтнүүдийг чадваржуулах урт болон богино хугацааны сургалт, солилцооны хөтөлбөр зохион байгуулах, спортын дунд сургуулийн хөтөлбөрийг илүү боловсронгуй болгоход туршлага судлах чиглэлүүдэд түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгааг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц илэрхийлэв.
Түүнчлэн талууд нүүдэлчдийн соёлоос үүсэн уламжлалт спорт, ялангуяа морин дээрх харваа, үндэсний бөх, харваа зэрэг төрлүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллах санал солилцсон юм.
Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущански Борбала Анна дээрх чиглэлүүдэд хамтран ажиллах бүрэн боломжтойг хэлээд ойрын хугацаанд өөрийн орны холбогдох байгууллагуудтай зөвлөлдөж дээрх асуудлуудад эргэн хариу өгөхөөр болов.
Эх сурвалж: БТСУХ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна