Сайд А.Ариунзаяа Парис 21 олон улсын байгууллагын дэд захирал Франсуа Фонтенаутай цахимаар уулзлаа

ALs
2021 оны 2-р сарын 06 -нд

2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Парис 21 олон улсын байгууллагын дэд захирал ноён Франсуа Фонтенаутай цахимаар уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа салбарын бодлогыг шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд тулгуурлан тодорхойлж, статистик, тоон мэдээлэлд үндэслэн гаргах тал дээр анхаарч ажиллахаа онцлов.

Парис 21-ийн дэд захирал ноён Франсуа өмнөх хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбартай цаашид хамтран ажиллахаа мэдэгдэж нарийвчилсан төлөвлөгөө гаргахаар тохиролцлоо.

Эх сурвалж: ХНХЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна