“Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшигчдийг зарлалаа

ALs
2021 оны 2-р сарын 06 -нд

Холливудын гадаад хэвлэл мэдээллийн нийгэмлэг “Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшин өрсөлдөж байгаа бүтээл, уран бүтээлчдийг нэрлэжээ. Энэ жил 78 дахь удаагаа зохиогдох “Алтан бөмбөрцөг” олон улсын кино наадам энэ сарын 28-нд болох юм. 

Кино наадмын нэр дэвшигчдийг тодруулан зарлах ёслолыг онлайн хэлбэрээр явуулж, жүжигчин Сара Жессика Паркер болон Таражи Хенсон нар хөтлөн явуулжээ. Тэгвэл энэ жилийн кино наадамд Америкийн Netflix сервис хамгийн олон буюу нийтдээ 25 номинацид нэр дэвшсэн байна. Netflix-ын бүтээл “Мандалор”, “Титэм”, “Озарк”, “Лавкрафтын орон”, “Рэчед” зэрэг цувралууд “Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр шилдэг кино цувралын төрөлд өрсөлдөж байна. Хэрвээ Netflix-ын бүтээлүүд нийтдээ 22 номинацид нэр дэвшсэн бол Amazon Studios-н бүтээлүүд 19 номинацид мөн шилдгийн төлөө өрсөлдөхөөр болжээ.

Жүжигчдээс “Манк” кинонд тоглосон Дэвид Финчер хамгийн олон төрөлд нэр дэвшиж, “Чикагогийн Долоогийн шүүх” нэртэй кино 5 төрөлд нэр дэвшсэн байна. Жүжигчин Фрэнсис Макдорманд “шилдэг эмэгтэй жүжигчний” төрөлд нэр нь дэвшсэн байна. Түүний тоглосон “Нүүдэлчдийн нутаг” кино Венецийн кино наадмаас “Алтан арслан” хүртжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна