УОК цахимаар хуралдаж, хөл хориог үр дүнд хүргэх талаар хэлэлцлээ

ALs
2021 оны 2-р сарын 07 -нд

УОК өчигдөр цахимаар хуралдлаа. Хуралдаанаар энэ сарын 11-нээс эхлэх хөл хориог үр дүнд хүргэх талаар хэлэлцжээ. Тодруулбал “Нэг хаалга - Нэг шинжилгээ” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, эмч эмнэлгийн байгууллагын ажилтнуудын бэлэн байдал, хөл хорионы үед амьжиргааны түвшин доогуур өрхөд хэрхэн хоол хүнсний хангамж хүргэх талаар ярилцлаа.

Энэ сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд хөл хорио тогтооно. Үүнтэй холбогдуулан “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэсэн зарчмаар 420 мянган өрх тус бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцоолж буй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна