Багануурт баригдах цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ

Отгоо
2021 оны 2-р сарын 09 -нд

“Багануурын цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээтэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар болон бусад холбогдох албаныхантай өнөөдөр уулзлаа.

Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгаан хэрэглээний шинжилгээгээр Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагааны төлөвлөлтийг цаг алдалгүй хийх шаардлагатай байгаа юм. 2017 оноос хойш тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалтай явж ирсэн энэхүү цахилгаан станцын барилга угсралтын ажил 4 жил, ашиглалтын хугацаа нь 21 жил байхаар анх гэрээнд тусгагджээ.

Багануур-Чойр,Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан эрчим хүчний ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр бий болгох, бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхэд энэ бол өндөр ач холбогдолтой төсөл.

“Сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан, хүний эрүүл мэндэд болоод байгаль орчинд хор нөлөөгүй, тухайн бүс нутгийн эдийн засаг, нийгэмд томоохон үр өгөөж өгөх, ажлын байрыг олноор нэмэгдүүлэх энэ мэт төсөл хөтөлбөрийг Монголын Засгийн газар бүх талаар дэмжиж ажиллана.

Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль журмын хүрээнд харилцан үр ашигтай ажиллах энэ төслийн хэлэлцээрийг эрчимжүүлж Эрчим хүчний сайдтай хамт газар дээр нь очиж ажиллах болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна