Өнөөдөр Япон руу тусгай нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна

ALs
2021 оны 2-р сарын 10 -нд

Өнөөдөр Японы Токио хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 2 дугаар сарын 10-ны өдрийн 15.40 цагт Нарита олон улсын нисэх буудлаас хөөрнө. Нислэгийн бүртгэл Нарита олон улсын нисэх буудлаас терминал №2-ийн 3 давхрын "Q" каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ гэж Токио дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

УОК-оос гадаадад гацсан иргэдээ татан авахаар хоёрдугаар сард нийт 5 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд маргааш хийх нь нислэг нь хоёр дахь удаагийнх юм.

Эх сурвалж: Токио дахь Элчин сайдыг яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна