Одоогоос 8 жилийн өмнө Энержи Ресурс компани Ухаа худаг –Гашуун сухайтын төмөр замыг 2012 оны сонгуулийн өмнө барихаар болж, ажлаа эхэлчихсэн явж байсныг зогсоож, төрд авав. 2013 онд энэ замыг Монголын төмөр зам компани барих болж, “Чингис бондоос” 280 сая доллар зарцуулсан боловч овоолсон шорооноос хэтрээгүй. Асуудлын гол нь төмөр замыг хэн, яаж тавих биш өргөн, нарийн царигийн мэтгэлцээн болж өрнөв. УИХ 2014 онд нарийн царигаар барих тогтоол гарсан ч, эдүгээ нууц тендерт ялсан “Бодь Интернэшнл” компани яагаад ч юм, өргөн царигаар барьж байна. Овоолсон шороо үлдээсэн ажлыг хариуцаж байсан сайд нь эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч болчихсон сууж байна. Хэрвээ тухайн үед Х.Баттулга гэдэг хүн төмөр замыг гацаагаагүй бол, өргөн нарийн цариг ярьж, нарийн төмөр замаар хятадууд ороод ирнэ, хаана төмөр зам барих гэж байгаагаа нууна гэх мэтээр улс төржүүлэн энгийн иргэдийг айлгаж ичээгээгүй бол, монголчууд төмөр замаа барьчихсан байсан бол ямар их ашиг олж болох байсныг эдийн засагч Л.Наранбаатар судалжээ.
Тэрээр “Эрдэнэс тавантолгой компани авто замаар 65 сая тонн нүүрс зөөвөрлөн борлуулж байгаа. Хэрвээ төмөр зам ашиглалтад орчихсон байсан бол, Эрдэнэс тавантолгой компанийн олборлолт жил бүр 30 сая тонноор нэмэгдэж нийтдээ 200 сая тонн нүүрс борлуулах боломжтой байлаа. Хэрвээ Эрдэнэс тавантолгой компани нүүрсний борлуулалтаа 200 саяд хүргэж чадсан бол МУ-ын Засгийн газар өөрийн эзэмшлийн 85 хувийн хувьцааны ноогдол ашигт 7.4 тэрбум ам.доллар авч, нөөц ашигласны болон бусад татвар татааст 2.7 тэрбум доллар Монголын дансанд орох байлаа. Эрдэнэс таван толгойн хувьцаа эзэмшдэг 2 сая 200-аад мянган иргэн, 200 гаруй аж ахуй нэгж 1.9 тэрбум ам долларын ноогдол ашиг авах байлаа. Товчоор хэлэх юм бол Эрдэнэс тавантолгойн компани төмөор замаар нүүрсээ зөөн борлуулсан бол Монгол Улсад 10 тэрбум ам доллар орж ирэх боломжтой байсан хэмээн мэдэгдэж байна.
Х.Баттулгын гацаасан энэ төмөр замаас орж ирэх 10 тэрбум ам доллароор юу хийж болох байсан бэ?
Энэ талаар эдийн засагч Л.Наранбаатар тун сонирхолтйо судалгаа гаргасан байна.
Өрх бүрт 32 сая төгрөг олгох боломжтой
Улаанбаатарын гэр хорооллын бүх өрхөд 70 мкв орон сууц үнэ төлбөргүй олгох боломжтой байв
14 000 мянган цэцэрлэг барих мөнгө салхинд хийсчээ
100 000 залуу дэлхийн топ 5 их дээд сургуульд суралцах төлбөр
2 сая 200 мянган иргэн бүр 1 883 503 төгрийн хувьцааны ноогдол ашиг авах боломжтой байв
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна