ЗӨВЛӨГӨӨ: Шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс

ALs
2021 оны 2-р сарын 11 -нд

Хоёрдугаар сарын 11-нээс 23-ны хооронд нийслэлийн хэмжээнд нийт 411 мянган өрх бүрийн нэг гишүүнийг шинэ коронавирус илрүүлэх шинжилгээг хийхээр болсон.

Тухайн гэр бүл нийгмийн харилцаанд хамгийн их ордог нэг гишүүнээ шинжилгээнд хамруулах бөгөөд шинжилгээ өгөхдөө дараах зүйлсийг анхаарах ёстой.

Үүнд:

  • Шинжилгээ өгөхөөс 2-3 цагийн өмнө хоолойгоо ямар нэг уусмалаар зайлж болохгүй
  • Архи, тамхи хэрэглээгүй байх
  • Халуун бууруулах эм тариа хэрэглэхгүй
  • Бохь зажилж болохгүй зэрэг орж байна.

Өрх бүрээс авах шинжилгээг хоёр янзаар авах бөгөөд өрхийн хамгийн их гадуур явдаг гишүүнээс хуваарийн дагуу явуулын цэг очиж авах эсвэл харьяа шинжилгээний цэгт очиж өгөх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг харьяа хорооноос өгөх юм байна. Та өөрийн оршин суух дүүрэгт байрлаж байгаа шинжилгээний цэгийн талаарх мэдээллийг ЭНДээс харах боломжтой. 

Шинжилгээний хариугаа eruul.gerege.mn сайтаар регистрийн дугаараар авах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна