Ховд аймгийн амаржих газарт өнөөдөр гурван ихэр хүүхэд мэндэлжээ

ALs
2021 оны 2-р сарын 17 -нд

Үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт сайн энэ өдөр Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл гурван ихрээр бүл нэмжээ.

Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Жаргалант сумын Бугат багийн тоотод амьдардаг Б.Оюунгэрэл 2 хүү 1 охин төрүүлсэн байна.

Эхний хүү энэ өглөө/2021.02.17/ 09:09, 2 дахь нь 09:11, 3 дахь охин нь 09:13 цагт тус тус мэндэлжээ.

2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байсан бол 3 дахь төрөлтөөрөө 3 ихэр төрүүлж ийнхүү 6 хүүхдийн ээж болж байна. 

Ихрүүдийг Эх барихын ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл, Төрөх тасгийн эрхлэгч Б.Нансалмаа, тэргүүлэх зэргийн эх баригч Д.Наранхүү, Нярайн эмч Ц.Солонго нараар ахлуулсан баг эх барьж төрүүлжээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна гэж  тус сумын Амаржих газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна