ДЭМБ Их Британийн эм үйлдвэрлэгч АстраЗенека болон Оксфордын их сургуулийн хамтран гаргаж авсан вакциныг коронавирусний эсрэг эмчилгээнд яаралтайгаар ашиглах вакцины жагсаалт оруулж, бүртгэлжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар коронавирусний эсрэг 2 вакциныг л ДЭМБ бүртгэгдээд байгаа юм.
Дэлхийн хэмжээнд коронавирусний эсрэг 10 орчим төрлийн вакцин эмчилгээнд ашиглагдаж байгаа. Гэхдээ ДЭМБ-ын хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан вакцин хоёр л байгаа юм. Үүнээс өмнө ДЭМБ АНУ-ын Пайзер болон Германы Бионтек компаниудын хамтран хөгжүүлсэн вакциныг онцгой тохиолдолд коронавирусний эсрэг эмчилгээнд ашиглах вакцины жагсаалт оруулсан бол Астразенекагийн вакцин ийнхүү хоёр дахь нь боллоо.
Энэ нь тус вакциныг ДЭМБ-ын санаачилсан КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан улс орнуудад түгээх боломж, үүд хаалга нээгдэж байсан гэсэн үг юм. КОВАКС нь коронавирусний эсрэг вакцины үндсэрхэг үзлээс сэргийлэх, буурай орнуудад вакциныг шударгаар хуваарилахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрт нэгдсэн орнуудын тоо 190-д дөхөж байна. Ташрамд дуулгахад, ДЭМБ аар аюулгүй, мөн үр дүн нь батлагдсан вакциныг буурай, хөгжиж буй орнууд шууд худалдан авч, хэрэглэх боломж нээлттэй байдаг байна.
Хөгжингүй орнууд аливаа гаднын орны вакциныг дотооддоо ашиглахдаа давхар клиникийн туршилтаар шалгадаг бол буурай орнуудад ийм нөхцөл, боломж байхгүй. Харин ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн вакциныг шууд хэрэглэх нь буурай орнуудад аюулгүй, илүү дөт зам болдог байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна