Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг эрчимжүүлнэ

ALs
2021 оны 2-р сарын 19 -нд

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нарын албаны хүмүүс өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын “Газпром” НХН-ын удирдлагуудтай цахимаар хуралдан “Байгалийн хийн хоолойн” төслийн ТЭЗҮ хийх ажлыг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Уулзалтад “Эрдэнэс Газ” төслийн нэгжийнхэн оролцож, ОХУ болон БНХАУ руу гаргах байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явцыг танилцуулсан байна.

Одоогийн байдлаар байгалийн хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай материалыг бэлтгэн “Газпром” НХН рүү хүргүүлээд байгаа аж. Түүнчлэн холбогдох хууль, тогтоомж, олон улсын жишиг хууль эрх зүйн талаар мэдээлэл цуглуулж судалгаа хийж байгаа юм. “Газпром” НХН-ын удирдлагууд байгалийн хийн хоолойн дамжин өнгөрөх нөхцөл байдалтай газар дээр нь танилцах ажлын айлчлалыг манай улсад зохион байгуулахаар бэлтгэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна