"Хурд" хамтлаг Эмэгтэйчүүдийн баяраар Хуримын ордонд тоглолт хийнэ

ALs
2021 оны 2-р сарын 20 -нд

 

"Хурд" хамтлаг гуравдугаар сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр Хуримын ордонд тоглолт хийхээр болжээ. 

"Буцааж нэхэхгүй хайр" хэмээх уг тоглолтоо морин цагт буюу 11:40 цагт Univision, DDiSH TV-ээр дамжуулна гэж "Хурд" хамтлагийн гитарчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Отгонбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-ны өдөр тус хамтлаг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор цахим тоглолт зохион байгуулж, 27900 гаруй иргэний хандивласан 240 гаруй сая төгрөгийг Улсын онцгой комиссын дансанд шилжүүлсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна