Энэ сарын 23-наас шар түвшинд шилжинэ

ALs
2021 оны 2-р сарын 21 -нд

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

Хурлаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын нэгдсэн дүнг сонсож, КОВИД19- тархалтын түвшинг тогтоож, 2021оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шатлалаар бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. 

Ингэснээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн дийлэнх  буюу 95-аас дээш хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах бөгөөд түр журмыг гаргалаа.

Ингэснээр цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, диско баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга/гэр бүлээс бусад/ уралдаан тэмцээн зохион байгуулахаас бусад үйл ажиллагааг нээнэ.

Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээхээр төлөвлөж байна. Ингэхдээ ногоон бүсийн буюу халдваргүй аймаг, сумдын бүх шатны боловсролын байгууллагуудыг  2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс танхимаар шат дараатай хичээллүүлж эхэлнэ. Харин Улаанбаатарт эрсдэлийн үнэлгээг дахин хийж, танхимын хичээлийг нээх хугацааг нарийвчлан тогтоох юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна