Шинэ COVID-19 гарсан бүсээс ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлана

ALs
2021 оны 2-р сарын 21 -нд

УОК-оос шинэ буюу мутацад орсон коронавирус гарсан бүсээс ирэх иргэдийг 14, бусад орноос ирэх иргэдийг 10 хоног тусгаарлана гэдгийг мэдээллээ.

Эх орондоо ирэх хүсэлт гаргасан 10 мянга орчим иргэн байгаагийн 60  хувь нь БНСУ зэрэг орноос байна. Онгоцны тасалбарын үнийг 10 хүртэл хувиар хөнгөлнө. 3,4 дүгээр сард 12-13 удаагийн нислэгээр гадаадад гацсан иргэдийг татаж авах бөгөөд нислэг болон суудлын тоог нэмэхээр ажиллаж буй аж. Мөн иргэдэд тусгаарлах байрны гурван сонголт олгох юм.

Цаашдаа цахимаар зөвлөгөө өгч, зайнаас эмчилгээ үйлчилгээг хүргэн, иргэдийг гэрт нь тусгаарлах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөж байгааг Шайд сайд С.Амарсайхан хэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна