УОК: Тусгаарлах байрны гурван сонголт өгч, 10-14 хоног тусгаарлана

ALs
2021 оны 2-р сарын 21 -нд

Өнөөдөр 14:00 цагаас УОК-ын нэгдсэн хуралдаантай. Гамшгийн зэрэглэлийг бууруулах талаар хуралдана гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлсэн.

Хурлын шийдвэрийг танилцуулж байна. Шадар сайд С.Амарсайхан "Гаднаас ирж байгаа иргэдэд тусгаарлах байрны 3 төрлийн сонголт өгнө. Мөн 10-14 хоног тусгаарлана. Онгоцны тасалбарыг хямдруулах бөгөөд илүү том онгоц нисгэхээр болсон. Нислэгийн тоог нэмэгдүүлэхээс гадна суудлыг тоог нэмэх чухал гэдгийг хэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар

  • ААН-үүдийн 95 хувийн үйл ажиллагаагааг хэвийн явуулна. (Уралдаан тэмцээн, өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга /гэр бүлээс бусад/ диско баар, цахим тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүдээс бусад)
  • III/10-наас танхимын сургалтыг үе шаттай нээнэ
  • 14 чиглэлийн 86 байгууллагыг оролцуулж түр журам боловсруулсан бөгөөд энэ сарын 23-наас бид шар түвшин рүү шилжиж буй юм.

Түр журмыг ААН-д хүргүүлж буй бөгөөд түвшинг зарласнаар хүн бүрийн хийх ажил тодорхой болно. Иргэн, ААН-үүдийг илүү хариуцлагатай болгох тухай журамд тодорхой заасан гэдгийг мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна