Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Ланд 200“ авахаар тендер зарлажээ

ALs
2021 оны 2-р сарын 21 -нд

Коронавирусийн цар тахлын хямралын үед Монгол Улсын эдийн засаг хумигдаж, иргэд нь бүсээ чангалж тасарч унахын даваан дээр дэнчигнэж байхад зарим дарга нарын тансаглал үргэлжилсээр байгаа бололтой. Уг нь Засгийн газрын хуралдаанаар он дуустал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх шийдвэр гаргасан. Тухайлбал, цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлсэн. Энэ дагуу:

  • Үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх,
  • Шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх зэрэг тодорхой заалтууд тусгасан.

Гэтэл Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Засгийн газрын шийдвэрийг үл тоож, 2020 онд үйлдвэрлэсэн цоо шинэ машин авахаар тендер зарлажээ. Тодруулбал, Аймгийн Засаг даргын албан хэрэгцээний автомашин худалдан авахаар Булган аймгийн орон нутгийн өмчийн газар өнөөдөр нээлттэй тендер зарлажээ. Ингэхдээ 2020 онд үйлдвэрлэсэн Ланд-200 маркийн автомашиныг 210,300,000 төгрөгөөр худалдан авахаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна