АстраЗенека вакциныг Энэтхэг улсаас хүлээн авлаа

ALs
2021 оны 2-р сарын 22 -нд

АстраЗэнэка вакцины 150 мянган хүн тунг Энэтхэг улсаас хүлээн авлаа гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. Оксфордын АстраЗэнэка вакцины эхний татан авалтын нислэг Чингис хаан ОУ-ын нисэх буудалд газардлаа. Дархлаажуулалт маргааш эхлэх бөгөөд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг эхлээд дархлаажуулах юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн эсрэг вакцины анхны тунг хийлгэнэ гэж мэдэгдсэн билээ. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх AstraZeneca вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар өгч буйг хэллээ.Вакцин хүлээн авах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон бусад төлөөлөл оролцсон бөгөөд дээжийг Шадар сайдад хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.57.201.181
    2021 оны 2-р сарын 23 -нд

    Юу л болох гээд байна даа

    Хариулах
  • 45.57.201.181
    2021 оны 2-р сарын 23 -нд

    Монгол ялна

    Хариулах
  • 45.57.201.181
    2021 оны 2-р сарын 23 -нд

    Монголын заяа их муу муухай бүхэн хол байг

    Хариулах
  • 45.57.201.181
    2021 оны 2-р сарын 23 -нд

    Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ

    Хариулах
  • 45.57.201.181
    2021 оны 2-р сарын 23 -нд

    Луйварчид

    Хариулах
  • 45.72.90.173
    2021 оны 2-р сарын 23 -нд

    Монгол минь яанадаа

    Хариулах