Ирэх долоо хоногоос Дархан-Уул аймагт вакцинжуулалт эхэлнэ

ALs
2021 оны 2-р сарын 22 -нд

Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:

– Дархан-Уул аймгийн сум хоорондын хөдөлгөөн 2021 оны хоёрдугаар сарын 22-ны 10:00 цагаас эхлэн нээгдэнэ. / 7 хоногт 1 удаа зорчих, тухайн сумын Онцгой комисст бүртгүүлнэ/

– Караоке, диско баар, хүүхдийн тоглоомын төв, нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэвээр байна.

– Улаанбаатар хотоос ирэх иргэдийг Smartdarkhan.com цахим сайтаар 2021 оны хоёрдугаар сарын 21-ний 17:00 цагаас эхлэн хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл бүртгэнэ. / Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдээ татан авна./

– УБ хотоос бусад аймаг, сумаас ирэх хүсэлтэй Дархан-Уул аймгийн иргэдийг хүлээн авна.

– Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын танхимын давтлага хэвийн үргэлжилнэ.

– Дугуйлан секц хэвийн үргэлжилнэ. /Халдвар хамгааллын дэглэм баримтлах/

– Уул уурхайн ээлж солилцох ажил хэвийн үргэлжилнэ.

-Хүнс, малын тэжээл, өвс тээвэрлэлт хэвийн явагдана.

– Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ./ Баасан гараг бүр архи согтууруулах ундааг худалдахгүй, үйлчлэхгүй /

– Дархан-Уул аймгаас гарах иргэдийг 2021 оны хоёрдугаар сарын 21, 22-нд Smartdarkhan.com цахим хаягт бүртгээд хоёрдугаар сарын 23-нд нэгдсэн зохион байгуулалттайгаар гаргана.

-Ирэх долоо хоногоос вакцинжуулалтын ажил эхэлнэ.

– Дархан-Уул аймгаас гарсан иргэд 30 хоногтоо буцаж ирэхгүй гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна