Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны шинэ тэргүүнийг томилжээ

ALs
2021 оны 2-р сарын 22 -нд

Японы нийслэл Токио хотноо болох Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны шинэ тэргүүнийг томилжээ. “Токио-2020” Олимпийн наадмыг Япон улсын Олимпийн асуудал хариуцсан сайдаар ажиллаж байсан Хашимото Сэйког томилсон байна.

Хашимото Сэйко нь Японы нэртэй тамирчин хүн юм. Энэ жил 56 настай Хашимото нь тэшүүрийн спортоор 4 удаа, мөн дугуйн төрлөөр 3 удаа, нийтдээ 7 удаа Олимпийн наадамд оролцож байсан гэнэ. Тэрээр 1992 оны Барселоны Олимпийн наадмаас гүйлтийн тэшүүрээр хүрэл медаль хүртэж байжээ.

“Токио-2020” Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүнээр ажиллаж байсан Мори Ёширо эмэгтэйчүүдийг гадуурхсан, мөн тэдний талаар зохисгүй үг хэлж, оновчгүй мэдэгдэл хийснийхээ төлөө олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөн, улмаар албан тушаалаасаа буусан юм. Тэгвэл Моригийн оронд Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны шинэ тэргүүнээр Хашимото Сэйко томилогдсон байна. Тэрээр шинэ албанд очихдоо Олимпийн сайдын албан тушаалаасаа буусан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна