“37-р точка”-ын төгсгөлийн 21 дэх анги бүрэн хэмжээний кино болно

ALs
2020 оны 3-р сарын 12 -нд

“Фантастик” продакшны бүтээл “37-р точка” телевизийн олон ангит уран сайхны киноны хоёрдугаар бүлгийн ес дэх анги NTV телевизээр өнгөрсөн бямба гарагт үзэгчдэд хүрсэн. Яарсан үзэгчид төгсгөлийн 10 дугаар ангийг урьдчилж SkyGo IPTV-гээр үзээд, цахим орчинд болон киноны уран бүтээлчдийг шүүмжлэн сэтгэгдлээ илэрхийлж байна. Кино эмгэнэлтэйгээр төгссөн нь үзэгчдийн урмыг хугалж буй ажээ.    Тэгвэл тус продакшны уран бүтээлчид өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэгчидтэйгээ шууд холбогдон төгсгөлийн анги болох бүрэн хэмжээний уран сайхны кино бэлэн болж байна. Киноны товыг удахгүй зарлана хэмээн мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна