Элчин сайд Ш.Батцэцэг Кубад сурч буй оюутнуудын аж байдалтай танилцав

ALs
2-р сарын 23 -нд

Элчин сайд Ш.Батцэцэг хоёрдугаар сарын 19-23-ны өдрүүдэд монгол оюутнуудын суралцаж байгаа Куба улсын Камагуэй мужийн Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Сиэнфуэгос мужийн Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Хавана хот дахь Латин-Америкийн Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Салвадор Аллендийн нэрэмжит Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Хосе Антонио Эчэверриагийн нэрэмжит Хаванагийн Технологийн их сургууль, Биеийн тамир, спортын шинжлэх ухааны их сургууль болон Хаванагийн их сургуулийн удирдлагуудтай уулзаж, оюутнуудын сурч амьдрах орчинтой биечлэн танилцлаа.

Элчин сайд Ш.Батцэцэг сүүлийн 12 сарын турш үргэлжилж буй цар тахлын хорио цээрийн улмаас оюутнуудын хичээл сургалт завсарлах, анагаах ухааны сургуулиудын төгсөх ангийн оюутнууд нийтийг хамарсан үзлэгт дайчлагдах эрсдлийг урьдчилан сайтар тооцох, ариутгал хамгаалалтын нөхцөлийг сайжруулах нөгөө талаар улс оронд үүсээд байгаа хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдлын улмаас оюутнуудад тулгарч буй зарим бэрхшээлүүдийн талаар сургуулийн удирдлагуудтай санал солилцов.

Танилцах уулзалтын үеэр Кубад суралцаж байгаа манай оюутнуудын хичээл сурлагын үзүүлэлт, хүч чармайлт, идэвхи оролцоог дийлэнх сургуулиудад сайн гэж дүгнэж байна.

Цар тахлын энэ үед манай оюутнуудад тулгарч буй хүндрэлийг тодорхой төвшинд шийдвэрлэж ГХЯ-ны Консулын газрын “Иргэдэд туслах сан”-гаас олгож буй тусламжийн барааг Элчин сайд оюутнуудад хүлээлгэж өгөв.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна