Коронавирусийн 30 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ALs
2021 оны 2-р сарын 23 -нд

Эрүүл мэндийн яамны коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

2-р сарын 22-ны өдөр 42920 хүнд PCR шинжилгээг хийхэд 30 хүнээс коронавирус илэрч нийт тохиолдол 2723 болжээ. Мөн 70 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэн бөгөөд нийт эмчлэгдсэн хүний тоо 2003 болов.

Харин нийт 705 хүн иргэн эмчлүүлж байгаас маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 84, хөнгөн 598 хүн байна. Өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт эхэлж байгаа тул ЭМЯ-ны ээлжит мэдээллийг цахимаар хүргэлээ.

Хоёрдугаар сарын 23 буюу өнөөдөр вакцинжуулалтад хамгийн түрүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамрагдлаа. БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган хүн тун Астразенека вакциныг өчигдөр хүлээн авсан. Мөн БНХАУ-аас илгээсэн 300 мянган тун Синофарм вакциныг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын албаныханд хүлээн авсан

Эхний ээлжид эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын алба хаагчдыг коранавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна