Монгол Улс нийт газар нутгийнхаа 21 хувийг улсын тусгай хамгаалалтад авсан. Үүнээс 0.1 хувь, 106,557 га талбай буюу 14 байршлыг ДУРСГАЛТ ГАЗАР-ын хамгаалалтад авсан байна. Тухайлбал, хангайн бүсэд орших Даяндээрхийн агуй нь нийт 31,277 га талбайг эзлэн оршдог аж.
1. Цагаан дэлийн агуй /говийн бүс/ 116 га талбай 2. Баянхонгор хайрхан уул /говийн бүс/ 2,369 талбай 3. Ээж хайрхан /говийн бүс/ 23,096 га талбай 4. Сүйхэнт уу /говийн бүс/ 4,827 га талбай 5. Бага газрын чулуу /говийн бүс/ 2,718 га талбай 6. Уран тогоо-Тулга уул /хангайн бүс/ 5,415 га талбай 7. Даяндээрхийн агуй /хангайн бүс/ 31,277 га талбай 8. Булган уул /хангайн бүс/ 2,000 га талбай 9. Хүйсийн найман нуур /хангайн бүс/ 11,149 га талбай 10. Хүрэн бэлчир /хангайн бүс/ 11,843 га талбай 11. Мөнгөт цахир уул /баруун бүс/ 631 га талбай 12. Дарханхаан уул /зүүн бүс/ 1,465 га талбай 13. Хангал нуур /зүүн бүс/ 3,913 га талбай 14. Биндэръяа хан уул /зүүн бүс/ 5,736 га талбайг тус тус эзэлнэ.
Харин Монгол Улсын газар нутгийн 8.8 хувь, 13.798.732 га талбайг дархан цаазат газрын хамгаалалтад авсан байна.
1. Алтан элсний ДЦГ, 150.244 га талбай 2. Түргэн уулын ДЦГ, 130.473 га талбай 3. Увс нуурын ДЦГ, 441.223 га талбай 4. Хасагт хайрханы ДЦГ, 26.760 га талбай 5. Хөх сэрхийн нурууны ДЦГ, 75.749 га талбай 6.Цагаан шувуутын ДЦГ, 33.305 га талбай 7.Богдхан уулын ДЦГ, 42.271 га талбай 8.Ноён уулын ДЦГ-1, 21.665 га талбай 9. Ноён уул ДЦГ-2, 652 га талбай 10. Хан-Хэнтийн ДЦГ, 1.748.103 га талбай 11. Говийн бага "А" ДЦГ, 1.147.812 га талбай 12. Говийн "Б" ДЦГ, 682,617 га талбай 13. Говийн их "А" ДЦГ, 4,633,300 га талбай 14. Говийн их "Б" ДЦГ, 1,835,724 га талбай 15. Дорнод Монголын ДЦГ, 589,905 га талбай 16. Монгол дагуур "А"-ын ДЦГ, 92,880 га талбай 17. Монгол дагуур "Б"-ын ДЦГ, 102,926 га талбай 18. Нөмрөгийн ДЦГ, 587,744 га талбай 19. Зэд-Хантай-Бүтээлийн нурууны ДЦГ, 604,265 га талбай 20. Отгонтэнгэрийн ДЦГ, 102,926 га талбай 21. Улаан тайгын ДЦГ, 431,694 га талбай 22. Хорьдол сарьдагийн ДЦГ, 226,672 га талбайг тус тус эзэлнэ.
Эх сурвалж: БОАЖЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна