АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден анхны гадаад уулзалтаа цахимаар хийлээ

ALs
2021 оны 2-р сарын 25 -нд

АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой цахим уулзалт хийлээ. Энэ нь Жое Байдений хувьд албан үүргээ хүлээн авсанаас хойшхи хамгийн анхны гадаад уулзалт болж байна. Уулзалтаар талууд улс орны бодлогын чиглэлүүд, уур амьсгалын өөрчлөлт болон БНХАУ-тай холбоотой асуудлаар санал бодлоо солилцжээ.

АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч нар ч бас албан үүргээ хүлээн авснаас хойшхи хамгийн анхны гадаад уулзалт хийдэг улс нь Канад гэж хэлж болох юм. Гэхдээ энэ жилийн хувьд цар тахлын улмаас цахимаар холбогдлоо. Уулзалтын үеэр Канадын Ерөнхий сайд АНУ-тай хамтран коронавируст халдварын дэлхий хэмжээний тархалтыг бууруулахад хамтран ажиллахаа хэлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна