Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай нислэг хойшилжээ

ALs
2021 оны 2-р сарын 26 -нд

МИАТ ТӨХК-ийн өнөөдрийн 10:40 цагт хөөрөх Улаанбаатар-Сөүл чиглэлийн аяллын тусгай үүргийн нислэг цаг агаараас шалтгаалан нэг хоногоор хойшилжээ. Маргааш буюу 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10:40 цагт Буянт-Ухаа ОУНБ-аас хөөрөхөөр төлөвлөж байна.  

БНСУ-ын хил нэвтрэх шаардлагын дагуу Улаанбаатараас Сөүл чиглэлийн зорчигчдын заавал өгөх PCR шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй болохыг анхаарч, хүчинтэй хугацааг заавал нягтална уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 дугаараас авах боломжтойг Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-иас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна