Засгийн газрын хуралдаанаар вакцины татан авалт, хамрагдалтын талаар хэлэлцэнэ

ALs
2021 оны 3-р сарын 03 -нд

Засгийн газрын Лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан өнөөдө буюу гуравдугаар сарын 3-нд 08:00 цагт эхэллээ. Өнөөдөр 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөгджээ. 

- Коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ (Вакцины татан авалт, вакцинд хамрагдалтын явц болон бусад асуудал)  - Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө батлах тухай хэлэлцэх бол - Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар,  - Шатахууны хангамж, үнэ,  - Агаарын тээврийг либералчлах асуудлаар,  - Улаанбаатар хотын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэр,  - Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерын тухай зэрэг асуудалтай  танилцахаар төлөвлөөд байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна