Орон нутаг руу явах иргэдийн шинжилгээг түргэн шуурхай авахыг үүрэг болголоо

ALs
2021 оны 3-р сарын 03 -нд

Шинжилгээ авах цэгүүд ачаалал ихтэй, иргэд олноор дугаарласан талаар бид өчигдөр сурвалжилсан билээ. 

Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан УОК, НОК-ийн  удирдлагуудыг дуудан цаг үеийн тулгамдсан  асуудал болох хөдөө орон нутаг руу зорьж буй иргэдийн ПСР-ын шинжилгээг ачаалал үүсгэлгүй түргэн шуурхай авахыг үүрэг болголоо.

Мөн сорьцын хариуг 24 цагаас хэтрүүлэлгүй гаргах, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, Шуурхай штабын үйл ажиллагааг хурдтай, зохион байгуулалттай болгох зэрэг хэд хэдэн чиглэлээр шуурхай чиглэл өгч, шууд хэрэгжүүлж эхлэхийг үүрэг болгожээ. 

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна