Цэргийн алба хаагчид албан тушаалын зэрэглэл, цолны эрэмбээр захирах, захирагдах ёсыг чанд сахиж, дүрмийн дагуу албан үүргээ гүйцэтгэдэг онцлогтой. Олон нийтийн цахим сүлжээнд цацагдаад буй Зэвсэгт хүчний ...дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгэндээ хүнлэг бус харилцсан дүрс бичлэгээс хүний эрхийг ноцтой зөрчих явдал далд оршсоор байгаа нь тодорхой харагдаж байна.
Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос цэргийн анги, байгууллагад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллахыг шаардаж, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штабт Шаардлага, Хил хамгаалах ерөнхий газарт Зөвлөмж хүргүүллээ.
Тус Шаардлагад:
Шаардлагын мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх хариуг 21 хоногийн дотор ирүүлэх хуулийн заалттай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна