Ташкентын их дуулгын эхний өдөр Монголын есөн бөх таван жинд барилдана

ALs
2021 оны 3-р сарын 05 -нд

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохиож буй /ОУЖБХ/ энэ оны гурав дахь тэмцээн Узбекистан улсын Ташкент хотноо өнөөдөр эхэллээ.

Жин тус бүрийн оноолт тодорсон бөгөөд эхний барилдаан 12:20 цагаас эхэлнэ. Өнөөдөр манай тамирчдаас Эмэгтэй -48кг жинд МУГТ М.Уранцэцэг, -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой, -57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн, Эрэгтэй -60кг жинд ОУХМ Л.Өнөболд, ОУХМ Э.Ариунболд, -66кг жинд ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ё.Басхүү нар барилдана.

Олимпын эрх олгох уг тэмцээн гуравдугаар сарын 5-7-ны хооронд үргэлжлэх бөгөөд 71 орны эрэгтэй 296, эмэгтэй 201, нийт 497 тамирчин оролцож байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна