Токио-2022 олимпийн наадмын зохион байгуулах хороонд эмэгтэйчүүд 40%-ийг эзэлнэ

ALs
2021 оны 3-р сарын 07 -нд

Токио-2020 Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны зөвлөлд багтах эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээг нэмж, 40%-д нь эмэгтэй алба хаагчид байхаар зохицуулжээ. Ингэснээр Олимп, паралимпийн наадмын зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд дахин 12 эмэгтэйг сонгож байгаа юм.

Одоогийн байдлаар Токио-2020 Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны зөвлөл нь 34 гишүүнтэй байгаагаас 7 нь эмэгтэй албан хаагчид байгаа юм. Энэ нь зөвлөлийн нийт гишүүдийн 20% болж байгаа юм. Тэгвэл мягмар гарагт хийсэн хуралдаанаар зөвлөлийн гишүүдийн тоог 45 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, ингэхдээ эмэгтэй гишүүдийн тоог 19 байхаар тогтжээ. Тиймээс одоо зөвлөлд багтан ажиллаж байгаа 7 гишүүн дээр нэмж 12 эмэгтэй гишүүн сонгон ажиллуулахаар тогтсон байна.

Токио-2020 Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүнээр ажиллаж байсан Мори Ёширо эмэгтэйчүүдийн талаар зохимжгүй үг хэлж, мэдэгдэл хийснийхээ төлөө албан тушаалаасаа огцорсон юм.

Токио-2020 наадмын зохион байгуулах хорооны зөвлөлд ажиллах шинэ гишүүдийн дотор Сиднейн Олимпийн наадмаас марафон гүйлтийн төрөлд алтан медаль хүртсэн Такахаши Наоко болон Паралимпийн уулын цанын хоёр удаагийн алтан медальт тамирчин Обината Кунико нарын нэр дэвшээд байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна