Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

ALs
2021 оны 3-р сарын 08 -нд

Засгийн газрын ээлжит бус хуралдааныг гуравдугаар сарын 8 буюу өнөөдөр 09:00 цагт хийхээр болсон. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч ийнхүү ээлжит бус хуралдааныг зарласан болохыг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлсэн юм.

Өчигдөр үдээс хойш УДЭТ-ын үзвэртэй холбоотойгоор халдварын тохиолдол 54-ээр нэмэгдсэн. Гуравдугаар сарын 3-наас 6-ны хооронд тоглосон Анна Каренина жүжгийг 900 гаруй хүн үзээд байгаа бөгөөд энэ сарын 9, 10-ны өдрүүдэд шинжилгээнд хамрагдах болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдээлээд буй.

Мөн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр болох бүх тоглолт, үзвэр үйлчилгээг цуцлах саналыг гаргаад байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна