Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд сонгогджээ

ALs
2021 оны 3-р сарын 09 -нд

Узбекстан улсын Ташкент хотноо "Ташкентын Гранд Слам" тэмцээний үер Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны удирдах зөвлөлийн хурал боллоо.

Тус хурлаар Монголын эмэгтэй жүдочдын анхдагч нарын нэг, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг холбооны удирдах зөвлөлд сонгосон байна.

Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд нийт 17 гишүүнтэй бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од нь дэлхийд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита болон Кодокан жүдогийн Их Сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамтран ажиллахаар болжээ.

 

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна