“Анна Каренина” жүжгийн тасалбар авсан иргэд билетээ буцааж, мөнгөө авах боломжтой Улсын драмын эрдмийн театрын бүх уран бүтээлчид “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээний албан ёсны сөрөг хариуг үндэслэн гуравдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлж, “Анна Каренина” жүжгийн сургуулилтад оржээ. УОК-оос гаргасан түр журмын дагуу суудлын 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр “Анна Каренина” жүжгийг тоглосон бөгөөд:
Өвчин хэлж ирэхгүй ч театрт халдвар тархсанд УДЭТ-ынхан үзэгч түмнээсээ уучлалт гуйхын ялдамд мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийн дагуу жүжиг үзсэн хүмүүсийг гуравдугаар сарын 9, 10-ны 09:00-17:00 цагт Улсын драмын эрдмийн театрт ирж, шинжилгээндээ бүрэн хамрагдахыг уриалжээ.
Мөн гуравдугаар сарын 07-14-ний өдрүүдийн тоглолтын тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын касснаас худалдан авсан бол (99250387) дугаараар холбогдох, www.ticket.mn сайтаас худалдан авсан бол (90101800, 1900-1800) дугаарт холбогдож мөнгөө шимтгэлгүйгээр 100 буцаан авах боломжтой хэмээн УДЭТ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна