Дархан-Уул аймаг маргаашнаас эхлэн нийслэлээс ирсэн машиныг нэвтрүүлэхгүй

ALs
2021 оны 3-р сарын 10 -нд

Дархан-Уул аймагт маргаашнаас авто тээврийн хөдөлгөөний түр журам мөрдөх болсон талаар тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Энэ журам зөвхөн Улаанбаатар хотоос тус аймаг руу ирэх авто машинуудад хамаарна. Нийслэлд вакцинжуулалт хийж дусах хүртэл нийслэлээс ирсэн иргэд, авто машинуудыг нэвтрүүлэхгүй. Харин бусад аймаг, сумаас Дарханд ирэх иргэд асуумж бөглөөд нэвтэрнэ. Мөн уралдаан тэмцээн, нийтийг хамарсан үйл ажиллагааг энэ сарын 31-нийг хүртэл зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ. Гэхдээ тус аймагт маргаашнаас эхлэн хүүхдийн тоглооомын төвүүд, PC тоглоомын газруудыг нээх юм.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна