Вакцины дараах хариу урвал 3 хоногоос урт хугацаагаар үргэлжилбэл 119 дугаарт хандах хэрэгтэй

ALs
2021 оны 3-р сарын 11 -нд

Вакцины дараах хариу урвал 2-3 хоногоос цааш үргэлжилсээр байвал эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэйг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.

Тэрбээр "Вакцинтай холбоотой хүндрэл гарвал мэдэгдэх журам 2017 оны Эрүүл мэндийн сайдын А527 тоот тушаалаар батлагдсан нь одоо мөрдөгдөж байна.

Вакцин хийлгэсэн иргэдэд дараа нь хариу урвал илэрч болно. Энэ нь нэлээд түгээмэл тохиолддог. Гэхдээ тухайн шинж тэмдгүүд 2-3 хоногийн дотор арилж буй. 

Хэрвээ арилахгүй, хүндрэл цааш үргэлжилсээр байвал эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй" гэсэн юм.

Вакцин хийлгэсний дараа халуурах, ханиах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 119 дугаарт залгаж, зөвлөгөө авах боломжтой.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна