Монгол Улсын Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Ханнес Такачийг хүлээн авч уулзав.
Хамтын ажиллагааны өнгөрсөн 15 жилийн хугацаанд ЕСБХБ-ны зүгээс Монгол Улсын хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархаж буйгаа уулзалтын эхэнд Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
ЕСБХБ нь Монгол Улсын Засгийн газартай явуулсан хамтын ажиллагааны хүрээндээ нийт 114 төсөл хөтөлбөрөөр дамжуулан 2,2 тэрбум ам.долларын санхүүжилтийг хийж, 2017 оноос хамтын ажиллагааны хүрээгээ улам өргөжүүлээд байна.
Санхүүжилтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол бүхий дэд бүтэц, дулаан эрчим хүч, ногоон орон сууц, гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдээ цаашид урт хугацаанд үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр талууд санал нэгдэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна