Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран 2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03-р тогтоолыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй иргэдэд хүргэх зорилгоор эмч, мэргэжилтнүүдэд 6 удаагийн сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ц.Дэлгэр танхимаар болон онлайнаар зохион байгуулж аймгийн нийт 183 эмч мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тодруулбал,
– 02 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн нийт 58 эмчид 4 удаагийн сургалтыг танхимаар зохион байгуулж, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултанд хариулсан;
– 02 дугаар сарын 25-ны өдөрт Сүхбаатар сумын 2 өрхийн нийт 23 эмч сувилагч нарт мөн тогтоолыг танилцуулах танхимын сургалтыг зохион байгуулж, лавлагаа шатлалын эмнэлэгт өвчтөн хэрхэн илгээх талаар арга зүйн зөвлөгөө өгч, өрх сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж үйлчилгээний журам, төлбөрийн арга, хэмжээний тухай тогтоолыг танилцуулсан
– 03 дугаар сарын 01-ний өдөр аймгийн 26 сум тосгон өрхийн эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, Мандал сумын нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч нарын нийт 81 хүнд ЭМГ-тай хамтран цахим сургалт хийж ЭМДҮЗ-ийн 03 тогтоолыг танилцуулан, илгээх бичгийг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгч ажилласан;
– 03 дугаар сарын 09-ний өдөр аймгийн 5 өрхийн нийт 48 эмч сувилагч нарт ЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтэстэй хамтран магадлан итгэмжлэлд орох тухай сургалтыг онлайнаар зохион байгууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна