БГД-ийн 5 шар орчимд асгарсан шатахууныг саармагжуулж байна

ALs
2021 оны 3-р сарын 12 -нд

Шатахуун асгарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

"Баянгол дүүргийн 20 дугаар хороо 5 шарын “Акума” төвийн хажууд шатахуун асгарсан дуудлага өнөөдөр 09:19 цагт НОБГ-т ирсэн.

Дуудлагын дагуу тус дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллан, саармагжуулах ажлыг зохион байгуулж байна.

Шатахуун нь 100 метрийн зайд асгарсан байсан бөгөөд шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтаар тогтооно" гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна