Хот хооронд зорчих хөдөлгөөнийг 14 хоног хязгаарлана

ALs
2021 оны 3-р сарын 14 -нд

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулж байна.

Тэрээр, Хот хооронд зорчих хөдөлгөөнийг 14 хоног хязгаарлана. Улбар шар буюу гуравдугаар түвшинд шилжсэн хязгаарлалт улс орон даяар хэрэгжинэ. Бид эрсдэлийн түвшингийн 4 зэрэглэлийг тогтоохдоо аль болох хэвийн ажил, амьдралаа үргэлжлүүлэхээр тооцсон. Энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Эрсдэл өндөр байна. Хүүхдийн сурах орчинд эрсдэл үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авч байна гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна