Маргаашаас эхлэн өндөр настнуудыг вакцинжуулна

ALs
2021 оны 3-р сарын 14 -нд

Маргааш буюу гуравдугаар сарын 15-наас эхлэн өндөр настнуудыг вакцинжуулж эхэлнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 99228 хүнийг вакцинд хамруулаад байна.  

Дархлаажуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Гуравдугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцож байгаа болон үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах шаардлагатай, стратегийн ач холбогдол бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна