Цаг уур, орчны шинжилгээний газраас Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна.
Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Ховд зэрэг баруун аймгуудын нутгаар салхи секундэд 15-20 метр, зарим газарт 24-16 метр/секунд хүрч хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байна.
Өнөө шөнө Увс, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр, маргааш өдөр Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Өнөө шөнө Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр, маргааш өдөртөө Архангай, Төв аймгийн нутаг, Хөвсгөл, Булган, Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Гуравдугаар сарын 13-ны өнөө шөнө Завханы нутгаар цасан шуурга шуурч, маргааш өдөр Өвөрхангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор Говь-Сүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 24-28 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Иймд малчид, иргэд шаардлагагүй бол холын аян замд гарахгүй байхыг анхаарна уу.
БИЧЛЭГ: Хэрвээ доорх бичлэгийг тоглуулж болохгүй бол ЭНД дарж үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна