Коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан гуравдугаар сарын 15-н буюу Даваа гарагаас Улаанбаатарыг улбар шар түвшин рүү шилжүүлэх шийдвэр гаргажээ. Улбар шар түвшин 14 хоног үргэлжлэх юм байна.
Ингэснээр дараах 14 чиглэлийн байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт хийхээр болсноо танилцууллаа.
Улбар шар түвшинд шилжсэнээр сургалтын төвүүд, олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээг 10 хүртэл суралцагчийн дүүргэлттэй, спортын клуб, чийрэгжүүлэх төв, саун, бассейн, кино үзвэрийн газрууд багтаамжийнхаа 30 хүртэл хувьд үйлчлүүлэгч авч ажиллах боломжтой.
Харин аялал зугаалга, жагсаал цуглаан, шашны зан үйл хийх, цахим тоглоомын газар, дэн буудал, гандан, баар, диско, караоаке, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна