Өнөөдөр 15 мянган хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

ALs
2021 оны 3-р сарын 15 -нд

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилсээр буй. Өнөөдөр 40 цэгт 561 эмч ажилтан ажиллаж, 15374 хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Дараах цэгүүдэд дархлаажуулалтыг хийх юм.

Нийслэлд хоёрдугаар сарын 23-нд коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш өчигдөр 16:00 цагийн байдлаар  108586 иргэн коронавирусийн эсрэг вакцинжуулалтын эхний тунг хийлгээд байна. Тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд нийслэлийн сая иргэнийг дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөөтэй байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна