Шуурхай: ХӨСҮТ-ийн ажилчид танил талынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг нь тогтоогдлоо

ALs
2021 оны 3-р сарын 17 -нд

Шадар сайд С.Амарсайхан "Хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгэээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг ноцтой асуудлууд ХӨСҮТ-д удаа дараа гарч байгаа учраас тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгоод байна" гэв.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа өөр хүний шинжилгээг аваад байна. Нөхрийнхөө өмнөөс эхнэр нь шинжилгээ өгчихдөг.  Нөхөр нь зүгээр гээд хөдөө яваад байдаг. Гэтэл эхнэр нь нөхрийнхөө өмнөөс 2-3 удаа өгсөн шинжилгээний хариу нь эерэг гараад байна. Бид халдварын ойрын болон дам хавьтлаа хөөж байна гэсээр суутал батлагдаагүй тохиолдол гэж үзэж буй нь хөдөө явсан байх тохиолдол байна. Энэ мэтээр батлагдаагүй тохиолдол гэж үзсэн иргэний шинжилгээний хариу эерэг болж, энэ тэнд халдвар бүртгэгдэж буйн шалтгаан энэ. Мөн хариуцлагатай байх ажилчид өөрсдөө хариуцлагагүй үйлдэл гаргаж буй учраас халдварын тархалт буурахгүй байгааг тэрээр онцоллоо.

.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна