Японд 7 магнитудын газар хөдөлсөн ба цунами болохыг анхаарууллаа

ALs
2021 оны 3-р сарын 21 -нд

Япон улсын зүүн эрэгт газар хөдлөлтийн улмаас цунами болох магадлалтайг АНУ-ын Цунамигийн анхааруулгын төвөөс мэдээллээ.

Газар хөдлөлт Ишиномаки хотын эргийн ойролцоо 54 км-ын гүнд 7.2 магнитудын хүчтэй болсон ба Хачинохэ, Нигата хотуудад цунами болох эрсдэлтэй байгаа аж.

Газар хөдлөлийн чичиргээ Токио хотод мэдрэгдсэн ба Ватари хотхоны 7000 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Ишиномаки нь Фукушима хотоос 105 км зайтай байрладаг ба 10 жилийн өмнө Фукушимад 9 магнитудын хүчтэй газар хөдлөл болоход гамшиг тохиож байсан юм.

Япон улсад өнгөрсөн сард мөн хүчтэй газар хөдлөл болсон нь 2011 оноос хойших хамгийн хүчтэй газар хөдлөлтөөр бүртгэгдсэн билээ.

Сүүлийн мэдээгээр хохирол, гэмтэл учраагүй бөгөөд Фүкүшимагийн цөмийн станцын ажиллагаа хэвийн байна гэж JapanTimes мэдээлээ.

Эх сурвалж: CNN, JapanTimes


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна