Танилц: Ирэх сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь

ALs
2021 оны 3-р сарын 22 -нд

УОК ирэх дөрөвдүгээр сард Сөүл, Токио, Стамбул, Франкфурт зэрэг хот руу тусгай үүргийн 12 удаагийн нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ авчрахаар төлөвлөжээ. 

Цар тахал дэгдэж хил хаагдсанаас хойш манай улс 30 гаруй мянган иргэнээ татан аваад байна. Татан авалтыг ирэх сард үргэлжлүүлээд тавдугаар сараас хил нээх төлөвлөгөөтэй байгаагаа Засгийн газар зарлаад байгаа билээ.

Монгол Улс 2020 оны эхний 11 сарын байдлаар дотооддоо халдваргүй байсан бол өдгөө дотоодын халдварын тоо 4000 гаруйд хүрээд байгаа юм.     


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна